Тэмцэл бас өөрчлөлт
Миний өөрөө өөртэйгээ тэмцэх тэмцэл мөн миний дотоод БИ энд оршино
2012-10-09
Ганцаардалд дурлах шалтгаан
 

ганцаардал гэж юу юм бэ? бүгд л айж эсвэл ямар нэгэн утгагүй тайлбар өгөх юм. би бас нэгэн утгагүй тайлбарын эзэн нь бололтой
амьдраад удаагүй шинэхэн цэцэг миний л үргэлж мэдэрдэг ганцаардал шал өөр байдаг
чи тэр зүйлээс юу ч авж юу ч өгж чадахгүй
чамд хэрэггүй хог мэт мөртлөө хар тамхи мэт шатаана
эцэст нь хүчтэй эм эмнэлэгийн ор л угтаж авна
дараа нь энэхүү гамшигаас гарах гэж уйлаад л байна
энэ бие бас бодол сэтгэл бүх зүйл зөрөлдөх мөч... 
би гэрээсээ гараагүй учир нь мэдэхгүй байна.. 
би гайхдаг.... хүмүүстэй найзалаад уулзахын гол үнэт зүйл юу юм бол? хаа нэгэн газар хатуу дарс хундаглаж амнаасаа утаа савсуулах уу эсвэл хэн нэгэн танидаг хүнийхээ бүх муу өөг ярилцах уу? 

оронд нь ном шагайгаад гэртээ суух сайхан... гэвч ном хүртэл надтай хэрэлддэг... мэдрэл муутай солиотой зохиолчид нь энгийн зүйл ч мэдэхгүй утгагүй ном бичээд тэрэнгээрээ МӨНГӨ л олдог харин уншигчдад ухаан өгөх юу л бол...

сургуулийн сурах бичиг ч гэсэндээ юу өгнө гэж? хайрцаган дотроо л сэтгэх шиг тэр сурах бичигнээс томоор сэтгэж чадахгүй

ганцаардал муу чи нийтэч байжийж амьдралд сурна л гэнэ.... асар олон найзтай хүмүүсийг ажиглаад байхнээ найз нараа таг дуурайсан ааш зан гадаад төрхөөрөө материаллаг бүгдээс таашаал авна... дараа нь хэн нэгэний худлаа зохиосон хийсвэрийн дээд хайранд итгээд гэдсээ чирнэ... 

өөрийнхөөрөө байх гэдэг чинь дураараа дургихийн нэр гэж би хаяа гайхах шиг... би өөрөөрөө байна гэж ирээдүй биш өнөөдрөөрөө амьдрагч хүмүүс дунд байх би ч цаг хугацааны өнгөрсөн хуудас мэт.. сайхан шивээс ээмэг зүүлт моодны гар утас бүхэн л хүний ухаанаас илүү үнэ цэнээ олчихсон...

ийм ертөнцөд өөр өөрөөсөө ч айхаар байтал хэрхэн би ганцаардалыг сүрэг сармагчингаар солих юм? соёл болон үнэт зүйлсээ гадаадын мэдэхгүй хэлээс авах үеийнхээ хүүхдүүд дунд би үнэхээр гаж гэдгээрээ дуудуулдаг гайхашгүй
учир нь би зүгээр л ЭНГИЙН ... энгийн байх хориотой... 

ганцаар би уйлж суухад ядаж хацарыг минь дулаацуулах нулимс байна... харин хоолой дулаацуулах шингэн өгөх найз нөхөд хэнд хэрэгтэй юм? бүх хүн өөр л гэнэ... тэр ч үнэн байх гэхдээ сүрэг хүмүүс бүгд нийлээд нэг хүний ч дайтаа хүрэхгүй арчаагүй нийгэмшил




Сэтгэгдэл:


Тиймээ үнхээр үнэн өөр шигээ ганцаардах дуртай хүн харах сайхан байна.Ялан гуяа үүрээр хотоор зугаалах ямар сайхан гээч хүн цөөтөй сайхан, үнхээр хэрэгтэй мэдээлэл олж чадсандаа баяртай байна
Бичсэн: Зочин цаг: 00:17, 2022-08-18 | Холбоос | |


хайртай таалагдаж байна...
Бичсэн: xvv цаг: 01:22, 2012-10-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax