Тэмцэл бас өөрчлөлт
Миний өөрөө өөртэйгээ тэмцэх тэмцэл мөн миний дотоод БИ энд оршино
2012-10-09
ФЭЭСБҮҮКТЭЙ танилцсан минь
 би энэ сайтын учирыг олоод удаагүй бналдаа тэгээд ерөөсөө ойлгохгүй юм... орох бүрт л дандаа л сонин сонин зургууд энд тэнд гүйгээд эсвэл ямар нэгэн сонин үгс.....

LIKE гэх зүйл тийм чухал юм байхдаа гээд нэг хүнийг надад лайк дардаа гэтэл онцын өөрчлөлт болсонгүй... тэгсэн хэрнээ энд бараг л миний үеийн бүгд л орж гангар гунгар хийнэ... хүмүүсээс энэ яадаг сайт вэ гэхээр танилцдаг нзууд болдог гэсэн.. би ч за тэгвэл надад таарах эд бнадаа гээд нэг охинлуу сайнуу гэсэн чинь хэнбэ хэнбэ гэсээр бгаад намайг нзаасаа хасчихсан.. тэгвэл эрэгтэй хүхэд гэсэн чинь мэнд ч мэдэхгүй надаас чиний зураг бхгү юмуу гээд л шалгаана...

ммм яагаад хүмүүс ингэж их шуурдаг юм бол гээд би ухаж үзтэл нэгэн компани шалгаруулалт явагдаж байгаа бололтой баахан хоорондоо ихэр юм шиг том нүдтэй охидууд дугаарлан зургуудийн хийчихээд олон лайз авсан нь шагналтай гэхийн... би ч харж харж гайгүй дээр нь лайк дарчихлаа тэгсэн тэрэнд 4хэн лайк харин бусадад нь 100 хэд бх юм... доор нь бсан сэтгэгдэл уншаад байхнээ бүгд л тэр хүний танил бололтой..
танил олонтой бол иймэрхүү тэмцээнд матар байсан ч түрүүлэхээр л юм байналээ

хэн нэгэнийг доромжилсон зураг бол энд дүүрэн байдаг юм бналэээ... ялангуяа амжилтанд хүрсэн одууд... тэдэнд атаархаж л байна гэж би бодсон

дараа нь би грүүпт нэгдэж үзий гээд нэгдлээ... баярласан гэж жигтэйхэн санал нэг сонирхол нэг хүмүүс гэж бодлоо.. тэгтэл тэнд аниргүй ганц хоёрхон зүйл нэмэгдэнэ тэр нь даан ч энд тэндхийн зар байх нь онцгүй юм шиг

би фээсбүүк ням гарагт орох дургүй учир нь бүх хүн шахуу нэг утгатай зураг шэйр хийдэг тэр нь ДАВАА ГАРАГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА гэх зургууд 

хүмүүс надтай харицдаггүйээ... 
ганцхан л зорилгоор надтай юм ярьдаг
миний page лайк дараад өг гээд гуйна

би энэ сайтыг найз болох эсвэл хэн нэгэнтэй эвсэлдэн нэгдэх биш зүгээр л танидаг хүмүүстэйгээ цагаа үрэх гэж дүгнэсэн...үр өгөөж үгүй мөн бүх зүйл хов живийн агуулгатай мэт...........................



Сэтгэгдэл:


чи өөрийнхөө эргэн тойронд байгаа болж бүтэж байгаа бүхнийг нэг анзаарвал
Бичсэн: хундага цаг: 10:54, 2012-10-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax