Тэмцэл бас өөрчлөлт
Миний өөрөө өөртэйгээ тэмцэх тэмцэл мөн миний дотоод БИ энд оршино
2012-10-09
Миний тухай мөн блог эхлэх учир
ღღღ 
Сайн байна уу?
би 18 настай одоо 2р курс оюутан охин. надад асуудал бдаг тэр нь би багаасаа маш ганцаардмал байсан.
надад шизофрени өвчин бдаг гэхдээ эмчид хандаагүй учир нь намайг эмнэлэгт хийчихнэ. би багадаа хийсвэр найзтай байж хий юм сонсож тэрнээсээ болж тэр хий хүн намайг 3 4 удаа дээвэр дээрээс үсэр гэдэг байсан би гэхдээ үгэнд нь ороогүй би тэмцсэн

би маш их айж бна одоо ч би хоосонтой ярьдаг . нийгэмших найзтай болно гэхээр тэд бүгд тэнэг мэт санагддаг. утгагүй бодолтой охидтой нзалах гэж үзсэн ч тэд нар хов живнээс өөр зүйлгүй.. шоу цэнгээн гээд л надад таалагддагүй би тэднээс юу ч мэдэрдэггүй

ээж надад их санаа зовдог би ээжтэйгээ 2уулахнаа болохоор ер нь л ихэнхидээ би ганцаараа. 

би англи хэлэндээ хичээж байгаад америкруу тэтгэлэгээр сурахыг хүсдэг. мөрөөдөл төсөөлөл галзуу солио юу ч байсан би хамгийн ихээр итгэдэг өөртөө

би гэвч нийгэмшиж л чадахгүй юм . найзтай болохоор шийдсэн фээсбүүкээр сонирхол нэг цөөхөн ч болтугай хүн хайж бгаа ч эмэгтэй хүүхэдүүд эмэгтэй хүүхэддээ атаархахаас биш огт сайхан найз гэхгүй юм.. эрэгтэй нь болохоор хормойн доогуур л юм асуух юм..

гайхаж бна би ийм хоцрогдсон гэж үү?
гэхдээ би хичээнэ өөрийгөө өөрчлөж энэ байгаа байдалаасаа салмаар мөрөөдөлдөө хүрмээр байна

үүнийг минь уншсанд байрлалаа
Сэтгэгдэл:


hi
ter kinog uzeeguiee... uznee ok bayrlalaa
Бичсэн: Нууцхан цаг: 19:35, 2012-10-09 | Холбоос | |


The beautiful mind гээд киног үзсэн биз дээ? Цоо эрүүл хүн гэж угаасаа байдаггүй гэдэг юм дөө. Хүн бүхэн л өөр болохоор... Надад ч бас яг намайг бүрэн ойлгодог дотны найз гэж бараг байдаггүй. Блогийн найзууд маань арай илүү ойлголцдог... Бусад найзууд маань тухайн тухайн нийгмийн хүрээлэлдээ нэг нэгэндээ тусалдаг ч юм уу тийм л найзууд байдаг. Угаасаа хүн бүр л өөр болохоор. Яг сэтгэлээсээ нээж ярьдаг, ойлголцдог ганц хоёр л найз байдаг ч тэр бүр уулзаад яриад байх хэцүү л дээ... Чи дөнгөж 18 настай болохоор амьдралд чинь сайн муу, сайхан муухай хэцүү янз бүрийн л зүйл тохиолдоно. Тэр бүрийг угаасаа хүн даваад л явдаг. Заримдаа үе давдаг компьютерийн тоглоом шиг санагдах үе ч байдаг... хэхэ
Бичсэн: xvv цаг: 19:10, 2012-10-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax